Охины ар гэрийн хүсэлтээр оролцохоор Манлай суманд очсон мотоциклтой залуусыг эрлийн ажилд оролцохыг зөвшөөрчээ

Охины ар гэрийн хүсэлтээр оролцохоор Манлай суманд очсон мотоциклтой залуусыг эрлийн ажилд оролцохыг зөвшөөрчээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Улмаар өнөөдөр /2023.10.06/ эрлийн ажилд оролцохоор сайн дураар Өмнөговь аймгийн Манлай сумын зорьсон 13 хүний бүрэлдэхүүнтэй 10 мотоциклтэй залуусыг мэргэжлийн багын хайгуулын ажилд оролцох боломжгүй хэмээн буцаасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл охины ар гэрийн “эрэн хайх газар хад чулуу ихтэй, уул уурхайтай тул машин явахад бэрхшээлтэй байна. Тиймээс та бүхэн бартаат замын мотоциклтэй ирж тус болно уу” гэх хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Манлай суманд очоод буй бартаат замын мотоциклтой залуусыг эрлийн ажилд оролцуулахаар болжээ.