ЦЕГ: Иргэдийн сайн дурын нэгдэл, клубийн гишүүдийн дэмжлэгтэйгээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ЦЕГ: Иргэдийн сайн дурын нэгдэл, клубийн гишүүдийн дэмжлэгтэйгээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин сураггүй болоод гурван өдөр өнгөрч байна. Гэвч цахим орчинд охиныг эрэн хайх ажиллагаанд сайн дураараа ажиллах иргэдийг Цагдаагийн байгууллагаас ажиллуулахгүй байгаа гэх мэдээлэл тархсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Иргэдийн сайн дурын нэгдэл, клубийн гишүүдийн дэмжлэгтэйгээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран оролцож буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэддээ талархлаа" гэв.