Тахилтын замд хоёр охиныг дайрсан жолооч суллагджээ

Тахилтын замд хоёр охиныг дайрсан жолооч суллагджээ

Тахилтын тавдугаар буудал гэх газар өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр 12 болон 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо гарцтай хэсгээр зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж, 12 настай Н гэх охин амь насаа алдаж, 13 настай Х гэх охин хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл машинд дайруулж амь насаа алдсан охины аав " Охиноо цэцэрлэгээс нь зөөдөг байсан. Энэ жил ажлын зав чөлөөгүй болчхоод зөөж чадаагүй. Охин минь найзтайгаа хамт сургуульдаа явдаг байсан. Уг нь би хүргэж өгөх гээд ирсэн. Гэтэл арай оройтсон байсан. Жолоочийн эхнэр ирээд явсан. 48 цаг хориод шүүхийн шийдвэрээр жолоочийг нь сулласан байна лээ. Гарц бүр дээр хурд сааруулагч тавьмаар байна" хэмээн ярьжээ. 

Энэ газарт гэрэл гэрэлтүүлэг хангалтгүй, авто машины хурд сааруулагч байхгүйгээс үүдэж ийнхүү зам тээврийн харамсалтай осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлж байгаа гэх мэргэжлийнхний дүгнэлт байгаа юм.