ЦЕГ: Алга болсон 12 настай охины цогцсыг олж, эрлийн ажиллагааг зогсоолоо

ЦЕГ: Алга болсон 12 настай охины цогцсыг олж, эрлийн ажиллагааг зогсоолоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан билээ. 

Тэгвэл Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын ойролцоох газраас охины цогцсыг дөнгөж сая олжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна" гэв. 

Охины ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Дээрх хэрэгт холбогдуулан уржигдар “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. 

ВИДЕО: