LIVE: "Найман ишигний" гэх хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ

LIVE: "Найман ишигний" гэх хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ

"Найман ишигний" гэх хэрэг буюу олон тооны мал хулгайлсан гэх иргэдэд холбогдох хэргийн шүүх хуралдаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн шүүхэд өнөөдөр /2023.10.06/ 10.00 цагт эхэлсэн. 

Эргэн сануулахад, Анхан шатны шүүхээс Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулаад байсан юм. Гэвч олон тооны мал биш хонь нийлэх үед андуурал гарч, найман ишиг дутсан гэх асуудлыг шүүгдэгч талаас гаргаснаар энэ хэрэг олны анхаарлыг татаад буй.

Тэгвэл тус шүүх хурлын шийдвэр гарч, тус хэргийн найман ишигний хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, завших гэм буруутайд тооцож, торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

ҮЗЭХ: