Талийгаач охинд эмгэнэл илэрхийлэн С.Зориг агсны хөшөөний өмнө зул өргөх ёслолыг зохион байгуулна

Талийгаач охинд эмгэнэл илэрхийлэн С.Зориг агсны хөшөөний өмнө зул өргөх ёслолыг зохион байгуулна

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болсон охины цогцсыг өнөөдөр /2023.10.06/ олсон. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна" гэсэн билээ. 

Тэгвэл Ардчилсан намаас Зориг агсны хөшөөний өмнө 20.30 цагт охинд эмгэнэл илэрхийлэн зул өргөх ёслолыг зохион байгуулах аж.