Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд сумаас аравдугаар сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон 12 настай охиныг амь хохирсон байдалтай 77 цагийн дараа олж эрлийн ажиллагааг зогсоож, охиныг амь хохирсон байдалтай олсон газар ЦЕГ, ШШЕГ хэргийн газрын үзлэг шинжилгээг үргэлжлүүлэн хийж буй талаар бид мэдээлсэн.
Тэгвэл харамсалтайгаар амиа алдсан охины хойноос гүн эмгэнэл илэрхийлж, Дорноговь аймгийн иргэд яг одоо зул өргөж, маань хурж байна.
ҮЗЭХ: