Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохой, муурын үржил хязгаарлах мэс ажилбар”-ыг наймдугаар сарын сүүлчээр Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн.
Одоо Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт энэ ажил үргэлжилж байна. Сүхбаатар дүүрэгт өнөөдрийн байдлаар 187 нохой, муур хамрагдаж, үржил хязгаарлах ажил хэвийн үргэлжилж байна. Энэ ажилбар үнэ төлбөргүй хийгдэж байгаа юм.