Э.Бат-Үүл: Хүүхэд хулгайлсан, хөнөөсөн мангасуудыг цаазаар авна гэдэг бол “өршөөл” үзүүлсэнтэй адил тул бүх насаар нь хорих хэрэгтэй

Э.Бат-Үүл: Хүүхэд хулгайлсан, хөнөөсөн мангасуудыг цаазаар авна гэдэг бол “өршөөл” үзүүлсэнтэй адил тул бүх насаар нь хорих хэрэгтэй

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд сумаас аравдугаар сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон 12 настай охиныг амь хохирсон байдалтай 77 цагийн дараа олж эрлийн ажиллагааг зогсоож, охиныг амь хохирсон байдалтай олсон. Улмаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Улмаар эл харамсалтай хэрэгтэй холбоотойгоор иргэд цахим орчинд шүүмжлэлтэй мэдээллүүдийг нийтэлж байна. Мөн зарим иргэд “цаазын ялаа сэргээ” хэмээн бичиж буй. Тэгвэл Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өөрийн цахим хуудастаараа дамжуулсан үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Хүүхэд хулгайлан зэрлэгээр хөнөөж “ад зэтгэрийн гэмт хэрэг” үйлдсэн мангасуудыг цаазаар авна гэдэг бол “өршөөл” үзүүлсэнтэй адилхан. Бүх насаар нь өршөөлгүй гяндлан хорих хэрэгтэй “Цаазаар авч өгөөч” гэж цөхрөн гуйтал нь хорих хэрэгтэй” гэв.