Алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

Алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөг өнөөдөр /2023.10.07/ 11.00-16.00 цагийн хооронд хороодын байр болон иргэний танхимуудад болж байна. Тодруулбал,

  • Багануур дүүргийн 2 дугаар хороо
  • Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо
  • Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороо
  • Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо
  • Баязүрх дүүргийн 9, 11, 20, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хороонд

хуульч, өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Иргэд иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.