"Цэцэг төвийн урд мөргүүлсэн 13 настай охины биеийн байдал хэвийн. Мөргөсөн жолоочийг шалгаж байна" гэв

"Цэцэг төвийн урд мөргүүлсэн 13 настай охины биеийн байдал хэвийн. Мөргөсөн жолоочийг шалгаж байна" гэв

Чингэлтэй дүүргийн 1-р хороо Цэцэг төвийн урд Nissan X Trail маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч 13 настай, эмэгтэй хүүхдийг мөргөсөн гэх дуудлага мэдээллийг Тээврийн цагдаагийн алба  шалгаж байна. “Хүүхэд эмнэлгийн тусламж авсан, одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хэргийн газрыг орхиж яваагүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцоод явж байгаа” гэж ЦЕГ-аас мэдээлэв.