Хүннүгийн нийслэл Лунчэн болон Сяньбигийн язгууртны бунхныг олж, Монголын түүхэнд нээлт хийсэн археологич Т.Идэрхангай "Алтан гадас одон" хүртлээ

Хүннүгийн нийслэл Лунчэн болон Сяньбигийн язгууртны бунхныг олж, Монголын түүхэнд нээлт хийсэн археологич Т.Идэрхангай "Алтан гадас одон" хүртлээ

Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич, доктор, дэд профессор Т.Идэрхангай 10 жилийн өмнө Хүннүгийн улс төрийн төвийн судалгааг эхлүүлснээр анхны төрт улсынхаа нийслэл Лунчэнийг олж байв. Мөн үүний дараа Дархан-Уул аймгийн Хонгор сумаас 1800 жилийн өмнөх гэж үзэж буй Сяньбигийн үеийн язгууртны бунханд малтлага судалгаа хийж Монголын түүхэнд томоохон нээлт хийгээд буй.

Мөн түүний хувьд эл гайхалтай нээлтүүдээ өөрийн шавь нарын хамт бүтээсэн байдаг. Тэгвэл Дэлхийн багш нарын 29 дахь, Монголын багш нарын 57 дахь баярыг тохиолдуулан археологич Т.Идэрханай Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ.