Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны 23:59 цагт хаагдана. Энэ хугацаанаас өмнө амжиж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас санууллаа.
2023 оны 7, 8, 9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.