Өнөөдөр /2023.10.08/ болсон Алтан цомын төлөөх цуврал барилдаанд Өмнөговь аймгийн бөхчүүд Дархан-Уул аймгийн бөхчүүдийг ялж, таван сая төгрөг хүртсэн юм.
Тэгвэл Алтан цомын тэмцээнд түрүүлсэн Өмнөговь аймгийн бөхчүүд шагналын таван сая төгрөгөө Дорноговь аймагт болсон харамсалтай хэргийн хохирогч болсон талийгаач охны ар гэхт хандивлахаар болжээ.