Сонгинохайрхан дүүргээс алга болсон 13 настайг охиныг тав хоногийн дараа олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Сонгинохайрхан дүүргээс алга болсон 13 настайг охиныг тав хоногийн дараа олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Аравдугаар сарын 3-ны өдөр алга болсон 13 настай хүүхдийг эрэн сурвалжилж, өнөөдөр /2023.10.08/ олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр 13 настай, “Г” оршин суух газраасаа алга болсон гэх дуудлага, мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өнөөдөр 17:30 цагийн үед олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж, холбогдох ажиллагааг хийж байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдийн онцлог, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээ, шаардлага, хүсэл мөрөөдлийг дэмжиж, хэнтэй найзлаж, нөхөрлөж, юу хийж байгааг нь ойлгож, мэдэж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.