Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс пара тамирчдад “Допинг, түүний хор нөлөө” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Сургалтад “Ханжоу-2022” Азийн зуны пара спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчин, дасгалжуулагчид хамрагдсан бөгөөд Азийн наадамд оролцохоос өмнө өөрсдийн одоо хэрэглэж буй эм бэлдмэлээ мэргэжлийн эмч нарын туслалцаатайгаар шалгуулж, цаашид хэрэглэж болох эсэхийг нь зөвлөжээ.
Энэ үеэр тэмцээний болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон хориотой эмийн бүх бодисыг таниулахын сацуу хүний биед ямар хор нөлөөтэй болохыг заасан байна.