“TMK Energy” компани Монголд коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг “Terra Energy”-тэй хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани "Terra" хайгуулын талбайд 45 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ мэдээллээ.
Мөн "Нарийн сухайт"-ийн үйлдвэрлэлийн цооногууд үр дүн сайтай байгааг “TMK Energy” мэдэгдлээ. Тодруулбал: есдүгээр сарын турш “Lucky Fox 1” болон “Lucky Fox 2” цооногийн хийн түвшин үе шаттайгаар нэмэгдсэн гэжээ. Гэвч “Lucky Fox 3” цооногийн хувьд шахуургын доголдлоос үүдэн хэсэг хаалттай байсныг дурдсан байна.