"Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгний хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн" гэв

"Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгний хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн" гэв

‘’Барс’’ зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй таван жил болж байгаа нь хууль хүчний шудрага бус байдалтай холбоотой тухай хохирогчийн ээж, өмгөөлөгч мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Би ганц хүүтэй байсан, 27 насандаа таалал төгссөн. Хэт их авилгалд автсан нийгмийн буруу гэж бодож байна. Тухайн хэрэг 2017 оны аравдугаар сард “Барс” захад болсон. Миний хүүг хэрэгтэн зоориндоо дуудан цохисноос болон гол судасны цүлхэн хагарснаас болон өөд болсон. Одоогоор энэ хэрэг бүрэн шийдэгдээгүй байна.

Анх хэргийг Баянгол дүүргийн Г.Батсайхан гэх байцаагч шалгаж байсан.

Тус байцаагч 2018 онд авилга, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн 50 сая төгрөг авсан гэдэг нь нотлогдсон. Г.Батсайхан авилгийн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан. Гэвч 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг үндэслэлгүй болгон торгууль төлөх хариуцлага хүлээсэн. Хамгийн үнэн байх ёстой Монгол улсын хууль, цагдаа, поркурорын байгууллага авилгалд өртсөнд үнэхээр харамсалтай байна, хохирогчийн ээж би гомдолтой байна” гэж мэдээлэв.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө