УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж дуусаад хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцаг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шилжүүлжээ. 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө