ШУУРХАЙ: Ц.Хулан нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учир шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлууллаа

ШУУРХАЙ: Ц.Хулан нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учир шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлууллаа

Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлоод байсан билээ. 

Тэгвэл шүүх хурлыг хойшлууллаа. Тодруулбал, шүүгдэгч Ц.Хулан болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлууллаа.