Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Төрийн шагналт Н.Наранбаатарын нэрэмжит болголоо

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Төрийн шагналт Н.Наранбаатарын нэрэмжит болголоо

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар хурлын тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2023 оны долоодугаар сарын 23-нд гардуулжээ.

Тэгвэл тус нэрэмжит театрын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт /2023.10.06/ Булган аймгийн болж, нээлтийн арга хэмжээний үеэр Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болгож буйг аймгийн удирдлагууд зарласан байна.

Ингэснээр тус театр ирэх онд Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржавын тухай түүхэн жүжгийг “амилуулах”-аар болсныг нээлтийн арга хэмжээний үеэр онцолжээ.