ШУУРХАЙ: Бага насны хүүхдийн амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдэд "бүх насаар нь хорих" ял оноолоо

ШУУРХАЙ: Бага насны хүүхдийн амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдэд "бүх насаар нь хорих" ял оноолоо

Энэ оны тавдугаар сар /2023.05/-д нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ... дугаар гудамжинд бага насны хүүхэд / 8 настай/ нүхэн жорлонд унаж нас барсан тухай Онцгой байдлын газраас мэдээлж байв. 

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, “тухайн бага насны хүүхэд нь гаднын нөлөөтэй амиа алдсан” болох нь тогтоогдсон байдаг. Харин тус хэргийг 21 настай эрэгтэй үйлдээд хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьсон байдаг. Тэгвэл өнөөдөр /2023.10.10/ бага насны хүүхдийн амь насыг хохироосон этгээдийг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, “гэмт этгээдийг бүх насаар хорих ял”-аар шийтгэсэн байна. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө