Завханы хөгжимт жүжгийн театрын бүтээл “Асарын өндөр” Улаанбаатар хотод тоглогдохоор болжээ

Завханы хөгжимт жүжгийн театрын бүтээл “Асарын өндөр” Улаанбаатар хотод тоглогдохоор болжээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийг Улаанбаатар хотноо тоглохоор болсон талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Тодруулбал, энэ сарын 28-наас эхлэн дөрвөн өдөр “Корпорейт конвеншн центр”-ийн их танхимд үзэгчдийн хүртээл болгох аж. Зохиолч Б.Цогнэмэхийн зохиолоор бүтсэн энэхүү түүхэн жүжгийн гол дүр болон Хасуны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин М.Тогтохжаргал амилуулах юм байна.