"Хүүхдүүдийг автомашинаар хөөж айлгасан эсэх"-ийг шалгаж байна гэж мэдээлжээ

"Хүүхдүүдийг автомашинаар хөөж айлгасан эсэх"-ийг шалгаж байна гэж мэдээлжээ

Автомашиныхаа улсын дугаарыг авсан БНХАУ-ын иргэд Дорнод аймагт хүүхдүүдийг хөөж айлгасан гэх яриа гарсантай холбоотойгоор тус аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, энэ сарын 08 /2023.10.08/ өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн нэгэн багш ангийнхаа группт хүүхдүүдээ айлгаж сэрэмжлүүлэх зорилгоор энэхүү худал зүйл бичсэн байж болзошгүй байгаа аж. Тэрбээр ангийнхаа группт, "өчигдөр 5-р ангийн хоёр эрэгтэй хүүхдийг хөөж, айлгаж сандаргасан" гэх мэдээллийг нийтэлсэн нь ийнхүү цахим орчинд тарxсан байжээ. Харин энэхүү асуудалтай холбоотой дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгдээгүй байгаа гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

17 цагийн өмнө