Бага насны хүүхэдтэйгээ угаартаж, эмнэлгийн тусламж авсан хэргийг шалгаж байна

Бага насны хүүхэдтэйгээ угаартаж, эмнэлгийн тусламж авсан хэргийг шалгаж байна

Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 35 настай эмэгтэй 2 настай хүүхдийн хамт, мөн 74 настай иргэн, гэр бүлийн гишүүн болох 14 настай хүүхдийн хамт тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнийг эмнэлэгийн тусламж, үйлчилгээнд хамруулан, шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.