С.Батдөлийн хахууль авах, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасаж, бусад шүүгдэгч нарын ялыг хэвээр үлдээлээ

С.Батдөлийн хахууль авах, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасаж, бусад шүүгдэгч нарын ялыг хэвээр үлдээлээ

Шүүхээс 12 жилийн хорих ял сонссон "Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл болон гурван жилийн хорих ял шийтгэгдсэн түүний ах С.Баттулга нарын шүүгдэгч нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. 

Тэгвэл давж заалдах шатны шүүхээс С.Батдөл анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялаас хоёр жилийг хасаж, 10 жилийн хорих ял болгон өөрчилжээ. Тодруулбал, түүний хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэсэн байна. Харин бусад шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ.