Чингис хаан музейд 13 тонн жинтэй, 7 метр өндөртэй "Чингис хааны баримал"-ыг суурилуулах тул нэг сар үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ

Чингис хаан музейд 13 тонн жинтэй, 7 метр өндөртэй "Чингис хааны баримал"-ыг суурилуулах тул нэг сар үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ

Чингис хаан үндэсний музейн есдүгээр давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6.3 метр өргөн, 7 метр урттай Чингис хааны шүтээн барималыг суурилуулж, "Ёслол хүндэтгэлийн танхим" нээхээр болжээ.

Мөн эртний нийслэл Хархорумд сүндэрлэж байсан "Мөнгөн мод"-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20 дугаар зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8х8 метр хэмжээтэй сүмийн хийцлэл хийх, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтрыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж байгаа аж. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, давхар бүрд шинэ үзмэр байршуулж, дэглэлт хийж гүйцэтгэх бөгөөд аравдугаар сарын 9-нөөс 11 дүгээр сарын 14-нийг хүртэл Чингис хаан музей түр хугацааагаар ажиллахгүй.