Гудамжны хоолны соёлыг түгээхээр ажиллаж эхэлсэн Б.Нарангэрэлийн хоолны газар өргөжиж “ENKA” street food болжээ

Гудамжны хоолны соёлыг түгээхээр ажиллаж эхэлсэн Б.Нарангэрэлийн хоолны газар өргөжиж “ENKA” street food болжээ

iSee.mn мэдээллийн сайт өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-ын гудамжны хоолны соёлыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй Б.Нарангэрэлийн явуулын хоолны газраар зочилж, түүнтэй ярилцсан билээ.

Түүний хувьд Солонгол Улсад 10 гаруй жил ажилласан туршлагадаа үндэслэн явуулын хоолны газрыг Монголд дэлгэрүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан. Тэрбээр “Жилийн өмнө эх орондоо ирж явуулын хоолны машинаа хийсэн аж. Улмаар төрөл бүрийн түргэн хоол хийж үйлчилж байсан ч цагдаад хөөгдөх гэхчлэн асуудлууд тулгарсан учир бүх төрлийн бичиг баримтаа бүрдүүлж  Нийслэлээс явуулын хоолны газар ажиллуулах албан ёсны эрхээ авсан”  гэдгээ хэлж байсан юм.

Тэгвэл Улсын их дэлгүүрийн урд талд зургаан сар хоол хийсэн тэрээр гудамжны хоолны газраа өргөжүүлж өчигдөр /2023.10.11/ “ENKA” street food гэх хоолны газраа нээжээ.

Улмаар хоолныхоо нэр төрлийг нэмсэн бөгөөд хамгийн чанартай гэх солонгос хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг гэдгээрээ үйлчлүүлэгчийнхээ итгэлийг даасан нэгэн. Мөн “ENKA” street food хоолны газрын хамгийн үнэтэй хоол 9 мянга 900 төгрөг бол хамгийн хямд хоол нь 3 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.