НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тунхагласан. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.
“Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний хүчирхийллээс хамгаалахад хүн бүрийн оролцоо хэрэгтэй гэдгийг бусдад таниулах өдөр юм.
Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд ЕБС-ийн ахлах ангийн 1000 охиныг оролцуулсан “Өсвөр үеийн охидын зүрх сэтгэлийн боловсрол, үе тэнгийн гадуурхалт” чуулган болж байна.
ҮЗЭХ: