Монголын нийгэм болоод олон улс сүүлийн өдрүүдэд нэг сэдэвт хэт их анхаарч байгаа нь бусад хэргүүд ерөнхийдөө мартагдах, олон нийтийн хяналтаас гарах талдаа болоод байна.
Тухайлбал, сүүлийн долоон хоногт Хамас бүлэглэл Израилын нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа явуулж, Газын зурвас орхи дорнодын асуудал хурцадмал болоод байна. Гэтэл үүний нөгөө талд ОХУ-ын өдөөсөн Украины дайн олон нийтийн анхаарал, хяналтаас гарч байна.
Харин манай иргэд сүүлийн өдрүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт анхаарлаа ихээр хандуулж байна.
Гэтэл нөгөө талд Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр авсан хуучин "ногоон автобус"-нуудын асуудалд холбогдсон "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, ажлын хэсгийн дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын асуудал олны хяналтаас ерөнхийдөө гарч байна. Мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар нарын асуудалд тавих иргэдийн хяналт ч сул болоод байна.