Бүжгийн Дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид гурван цом хүртлээ

Бүжгийн Дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид гурван цом хүртлээ

БНСУ-ын Сөүл хотод Хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, өндөрлөсөн.

Тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид гурван цом хүртжээ. 

Монголын бүжигчид тус тэмцээнд амжилттай оролцож, “Youth Team Hip Hop” төрөлд Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлсэн байна. Мөн Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчийн “Галт шувуу” баг “Primary Team Hip Hop” болон “Primary Doubles Hip Hop” төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авсан байна. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө