Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт газ мэт хурц үнэртэй зүйл агаарт дэгдэж, иргэд чухам юунаас болж тухайн үнэр гараад байгааг сонирхсон хэвээр байна.
Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагаас газ дэлбэрсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй гэдгийг хэлж байгаа юм.
Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн Хор судлалын шуурхай удирдлагын төвөөс яг одоо тухайн асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хор судлалын шуурхай удирдлагын алба Улаанбаатар хотын тодорхой газруудад гараад буй үнэр хаанаас гарсан гэдгийг тодруулахаар ажиллаж байна. Одоогоор дүгнэлт гараагүй байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.