Дүнжингарав худалдааны төвд өчигдөр "хий алдсаны" улмаас гурав хоног ажиллахгүй гэж мэдэгджээ

Дүнжингарав худалдааны төвд өчигдөр "хий алдсаны" улмаас гурав хоног ажиллахгүй гэж мэдэгджээ

Улаанбаатар хотын зарим хэсэгт үнэртээд буй хурц үнэрийг "Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрт гааз дэлбэрснээс болж үнэртэж байна" гэх мэдээлэл цахим орчинд гараад байгаа билээ. Ингэхдээ Баянзүрх дүүрэг орчимд илүү хурц үнэртэж байгааг иргэд онцолж байгаа юм.

Харин албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгээд байна. Тэгвэл Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвд өчигдөр /2023.10.11/ “Хий алдсаны улмаас” үйлчилгээ эрхлэгчдэдээ түр ажиллахгүй гэх зөвлөмж хүргүүлж, хаалгаа бариад байна.

Энэ талаар Дүнжингарав худалдааны төвд худалдаа эрхлэгчдээс тодруулахад, Өчигдөр хий алдсан гэсэн. Хийгээ бүрэн гаргахын тулд үйл ажиллагааг түр зогсоож байгаа гэх мэдээлэл бидэнд өгсөн. Хэдэн жилийн өмнө мөн ингэж хий алдаад хэд хоног хааж, Баянзүрх орчимд эвгүй үнэр гарч байсан” гэлээ.