Улаанбаатарт дэгдээд буй химийн үнэр нь шахмал түлшнээс болсон гэх асуудлын албаныхан үгүйсгэв

Улаанбаатарт дэгдээд буй химийн үнэр нь шахмал түлшнээс болсон гэх асуудлын албаныхан үгүйсгэв

Улаанбаатарт хотод газны байж болзошгүй үнэр тархсан хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогсоод байгаа юм. 

ВИДЕО:

Энэ талаар албаныхан "Улаанбаатарт дэгдээд буй үнэр нь ажилласан тос масло бохирын шугамд нийлүүлснээс үүссэн байж болзошгүй" талаар мэдээлсэн. Харин бидэнд олдсон мэдээллээр тухайн үнэр нь "Тавантолгой түлш"-ийн шахмал түлшнээс болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнийг албаныхан нууцалж байна гэж буй. Тиймээс бид нөхцөл байдлыг тодруулахаар "Тавантолгой түлш" ХК-ийн төв байр дээр очлоо. Тухайн үед мэдээлэл өгөх хүн байгаагүй юм. Тиймээс бид тухайн компанийн хэвлэлийн ажилтантай холбогдож энэ талаар тодруулахад "Тавантолгой түлш"-ийн шахмал түлшний орц, найрлаганд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тиймээс нийслэлд дэгдээд байгаа үнэр нь түлшнээс болох учиргүй. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг аваагүй байна" гэлээ. 

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Нийслэлд үнэртээд буй үнэр нь түлштэй холбоотой байж болзошгүй. Үүнийг нууцалж байна" гэдгийг мэдэгдсэн байна. Ямартай ч Улаанбаатарт үнэртэж, олон хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй асуудлыг мэргэжлийн байгууллагаас шалгах, үнэн зөв дүгнэлт гаргах ёстойг иргэд хэлж байгаа юм.