Улаанбаатарт дэгдээд буй химийн үнэрийн голомтыг хараахан олоогүй бөгөөд НОБГ-аас 17:00 цагт мэдээлэл хийхээр болжээ

Улаанбаатарт дэгдээд буй химийн үнэрийн голомтыг хараахан олоогүй бөгөөд НОБГ-аас 17:00 цагт мэдээлэл хийхээр болжээ

Өнөөдөр /2023.10.12/ Улаанбаатар хотод газ байж болзошгүй химийн үнэр дэгдэж, зарим иргэдийн дотор муухайрах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илрээд байна. Харин холбогдох албаны хүмүүс тус химийн үнэр яг юунаас болж гараад байгааг тогтоохоор шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Тэгвэл шалгалтын баг химийн үнэрийн голомтыг хараахан олж тогтоогоогүй байгаа гэх мэдээлэл байна. Мөн өнөөдөр 17:00 цагаас Нийслэлийн Онцгой байдлын газраас тус химийн бодисын үнэрийн талаар мэдээлэл хийхээр болсон байна.