Г.Доржзодов: Намайг “60 тэрбумын автор” гэж үзэж байгаа бол яагаад шүүхэд өгөөгүй юм

Г.Доржзодов: Намайг “60 тэрбумын автор” гэж үзэж байгаа бол яагаад шүүхэд өгөөгүй юм

Төрийн албыг хууль бусаар буюу 60 тэрбумаар наймаалцаж авахаар санаархсан гэх хэргээр хоригдоод буй Ц.Сандуй, А.Ганбаатар нарын асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байна. Уг хэрэгт холбоотой тодруулбал 60 тэрбумын схемийг зохиосон автор мөртлөө хариуцлагаас мултарсан хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй Г.Доржзодовтой ярилцлаа.

-Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ЭЦЭСЛЭГДЭХ НЬ ТОДОРХОЙ. ГЭХДЭЭ ТЭГНЭ, ИНГЭНЭ ГЭЖ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА -

-Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх хэргээр НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын дарга асан А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан байдаг. Энэ долоо хоногийн мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаж, А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Давж заалдах шүүхээс гаргасан шийдвэрийн талаар та ямар байр, суурийг илэрхийлэх вэ. Энэ хэрэг буцаад л сунжрах юм шиг байна?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нар хуулийн хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдах эрхээ эдлээд л явж байна гэж бодож байна. Тухайн шатны шүүхийн шийдвэрт миний зүгээс ямар нэг тайлбар өгөхэрх байхгүй шүү дээ.

Харин шүүхийн процесс явж байгаатай зэрэгцээд шүүх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой гүжир гүтгэлэг, баримт нотолгоогүй, барин тавин худал мэдээллүүдийг телевиз, сонин, сайт, сошиолд маш их цацаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо онцгой анхаарах ёстой байх.

Ц.Сандуйгийн 9 сард өгсөн ярилцлагын гол мессеж нь шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөөд өгөөч гэсэн утгатай хуучин намдаа хандсан байсан. Саяхан цацагдсан богино хэмжээний нэвтрүүлгээр мөн л ийм утгатай байр суурийг экс намынхаа гишүүдэд илгээсэн байсан. Шүүхийн хараат бус байдалд улстөрийн нөлөө үзүүлэхийг Ц.Сандуй маш их хүсч байна л гэж ойлгогдоод байгаа. Энэ хэрэг ямар ч байсан мухарлагдах нь тодорхой байх. Харин Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсэн намайг юунд ч юм таамгаар буруутгаж, улмаар Монгол Улсаас гарч зугатаач, зайлаач гэх агуулгатай хорссон мэдээллийг зарим нэг телевизээр цацаж эхэлсэннь туйлын харамсалтай. Хэргийг нь илчилчихсэн гэдгээр намайг буруутгах ёстой юм бол нэгмөсөн эхлээд шүгэл үлээхийг гэмт хэрэгт тооцдог зүйл заалтаа хуулиндаа суулгачих хэрэгтэй шүү дээ. Тэгээд Олон Улсад үүнийгээ зарлах хэрэгтэй.

-Ц.Сандуйгийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Том утгаараа ялгүй болчихлоо” гэсэн байна. Тэгэхээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар хариуцлага хүлээхгүй өнгөрөх юм шиг байна?

-Өмгөөлөгч хүн хэрхэн өөрийн байр суурийг илэрхийлэх, шүүхийн шийдвэрийг ямар хэлбэрээртайлбарлах нь түүний л асуудал байх. Тэгнэ ингэнэ гэж дүгнэх яагаа ч үгүй эрт байна шүү дээ.

- ПРИМИТИВ ОНИГООНУУДАД УДААН ХУГАЦААНД ИТГЭЖ ҮНЭМШИЖ
БАЙГАА БОЛ ЭНЭ ИХ ЗАВХРАЛ, ШИВШИГ, БУЛАЙ ЗҮЙЛСТЭЙ ЭВЛЭРЭЭД
ДУУГҮЙ АМЬДАРСАН ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ-

-Эсрэгээрээ 2016 оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлээд Ц.Сандуй, А.Ганбаатар нарын АТГ, ЦЕГ, ТЕГ-т өгсөн худал мэдүүлгүүд дахин шалгагдах боломж бүрдэж байна гэж харах ч хүмүүс байна. Тийм үү?

-Миний ойлгож байгаагаар сэжигтэн өөрийгөө хамгаалахын тулд худал мэдүүлэх эрхтэй гэж уншиж байсан юм байна. Гэхдээ 2016 оны 6 сард АТГ дээр нээсэн хэрэгт Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар худал мэдүүлэг өгөхдөө намайг эрүүгийн хэрэгт гүтгэсэн байдаг юм. Харин энэ бол огт өөр асуудал байх. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хамгаалж худал мэдүүлэх болон бусдыг эрүүгийн хэрэгт гүтгэх замаар өөрийгөө хамгаалах нь өөр, өөр ойлголт байх. Дараа нь А.Ганбаатар, М.Өлзий нар2016 оны 9 сард СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчоор болон гэрчээр тайлбар өгч намайг сэжигтнээр татуулчихсаныхаа дараауг өгсөн тайлбаруудаасаа эргэж буцаад өөрчилцгөөсөн. Хохирогч болон гэрч хуулиараа хэзээ ч худал мэдүүлэх эрхгүй, хэрэв тэгвэл эрүүгийн гэмт хэрэгт тооцдоггэж санаж байна. Дараа нь А.Ганбаатар 2017 оны 4 сард ТЕГ-т хохирогчоор худал гомдол гаргаж, түүндээ хуурамч нотлох баримт хавсаргааднамайг дахин сэжигтнээр татуулж баривчлуулсан. Тагнуулын мөрдөгч Т.Цэнджаргал нь миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг хавтаст хэргээс устгаж, миний эд зүйлд хуурамч нотлох баримт суулгаж, бэхжүүлээд, миний гарын үсгийг хуурамчаар үйлдээд, намайг буруутгах бүх ажиллагааг төрөл бүрээр нь хийчихээд яллагдагчаар татахаар бэлдчихсэн зохиомол хавтаст хэрэг байдаг юм. Тэгэхээр дээр дурдагдсан хүмүүсийн хийж байгаа гэмт үйлдлүүд маш ноцтой, олон удаагийн давтамжтай. Хэрэг мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтнууд бусдын нөлөөнд автаж, зохиомол хавтаст хэрэг бичиж, нотлох баримтаас устгахыг нь устгаад, эсвэл хэрэгсэхгүй болгодог, эсвэл хохирогчийг яллагдагч болгоод шүүхийн шатанд аваачдаг дамжлага одоо ч яваад байгаа юмшиг байна лээ. Би өнгөрсөн 2 жилийн турш хуулийн зохих журмын дагуу дээрх бүх хуурамч хавтаст хэргүүдийг архиваас албан ёсны хуулбараар нь авчихсан. Маш сайн судалсан.Энэ бол зөвхөн ганц эпизод нь шүү дээ. Дээрх бүх үйлдлүүд нь намайг баривчилж, 60 тэрбумын нотлох баримтуудыг миний эд зүйлсээс олж, улмаар ор мөргүйгээр устгах зорилготой байсан нь ойлгомжтой болсон. Бүр улаан цагаан үүнийгээ хийдэг юм билээ.

-Иргэдийн зарим нь 60 тэрбумын схемийг зохиосон автор нь Г.Доржзодов байтал редакторууд нь ял авч буй нь буруу гэж ярих юм. Та үүнд ямар тайлбар хийх вэ. Ер нь та өөрийгөө ямар ч буруугүй гэж үзэх ямар шалтгаан, нөхцөл байгаа вэ. Яг энэ асуудлаар таныг шалгах шүүхийн шийдвэр гарчихлаа шүү дээ?

-Би уг нь нэг хувийн компанид 2014 онд өрсөлдөж тэнцээд ажилд орох гээд явж байсан ухаантай юм шүү дээ. Тухайн үеийн намайг шалгаруулж авсан захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэр, уг хуралд оролцсон захирлууд байж л байгаа. Өнөөг хүртэл тархаад байгаа хов хоосон яриа, домгууд нь телевиз, сонин, сайт, сошиолоор дамжин иргэдийн тархийг угааж, одоо бүр шүүх байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөхүйц хэмжээнд хүчтэй явж байна.

Яг ямар баримт нотолгоогоор дээрх мэдээллүүд нь нотлогдоод байгаа юм бэ гээд хайхаар юу ч байхгүй оргүй хоосон юм л байна.Тэр л тэгж ярьсан шүү дээ. Энэ л ингэж л хэлсэн шүү дээ гэх барин тавин дам яриа. Энгийнээр төсөөлөөд үзье л дээ. Би хэрвээ хүн гүтгэсэн бол 2016 оны 6 сарын 17-ны өдрөөс хойш өнөөг хүртэл 3 жилийн турш яагаад намайг хэн нэг нь шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр хандахгүй байгаа юм бэ? Харин үүнийхээ оронд НИТХ-ын даргын албан тушаалаа өгчихөөд хариуцлага хүлээж байна гэж мэдэгдсэн, УИХ-ын даргын албан тушаалаа өгчихөөд тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээчихлээ гэж мэдээлсэн. Тэгэхлээр эдгээр хүмүүс гүтгүүлэхээс гадна бүр эрхэлж байсан ажил албаа өгсөн том хохирогч нар гэж бодож болмоор ч юм шигуг нь. Тэгээд яагаад өнгөрсөн 3 жилийн турш намайг шүүхэд огт өгч байгаагүй юм бэ.Логик нь хаана байна вэ? Яагаад гэвэл тэдгээр мэдэгдлүүд нь бүгд улстөрийнх учраас, олон нийтийн тархийг угаах зорилготой байсан учраас,яаж ч бодсон төгсгөлд нь шүүхийн шатанд очоод унаж шившигээ тарина гэдгийг тэд мэдэж байсан учраас... Мөн бусад намуудад зарсан л гэнэ, санал болгосон л гэнэ, олон хурал цуглааны бичлэг эвлүүлж хийсэн л гэнэ, үг бүрээр нь залгаж байгаад 90 минутын бичлэг хийсэн л гэнэ, аль нэг намаас хулгайлж авчирсан л гэнэ, тэдний компанид зориуд шургалсан тагнуул л гэнэ, Америкт захиалж эвлүүлэг хийлгэсэн л гэнэ, түгжил л гэнэ гээд ерөөсөө гайхамшигтай олон хувилбаруудыг байн байн гаргаж сэвсээр ирсэн. Ямар ч баримт нотолгоогүй. Зүгээр л дам яриа. Гэтэл 90 болон 40 минутын дуу бичлэг нь зүгээр нэг дуу бичлэг биш, Монгол Улсын Үндэсний эрх ашигт шууд хамаарах ноцтой асуудал болохоос хүүхдийн танин мэдэхүйн түвшинд тархи угаагаад замхруулчих юм биш. Хэрэвзээ үнэнд гүйцэгдэх эдгээр примитив онигоонуудад удаан хугацаанд итгэж үнэмшиж байгаа бол та бид өнөөдрийн энэ их завхрал, шившиг, булай зүйлстэйэвлэрээд цаашаа дуугүй амьдарсан нь дээр байлгүй дээ. Хожим ухаарвал өөрөөсөө гутах л байх.

-М.ЭНХБОЛД ЦҮНХ ЦҮНХЭЭР НЬ МӨНГӨ АВДАГ БАЙСАН ЮМ ГЭЭД ТОВ ТОДОРХОЙ ЯРЬСАН БАЙХАД НЭГ Ч УДАА ДУУДАЖ ТАЙЛБАР, МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ ШҮҮ ДЭЭ-

-Таныг шалгах шаардлагатай гэж үзэж байгаа бол М.Энхболд гишүүнийг ч мөн шалгах ёстой юу?

-Энэ асуудлыг уг нь аль эрт 2016 оны сонгуулийн өмнө АТГ-ын мөрдөгч Т.Бат-Олзвой хийх байсан байх. Олон нийтэд цацагдсан дуу авианы бичлэгээс М.Энхболдын дуу хоолой сонсогдоод байгааг олон нийт төвөггүй таньсан шүү дээ.Цүнх цүнхээр нь мөнгө авдаг байсан юм гээд тов тодорхой ярьж байгаа шүү дээ.

Гэтэл тэр АТГ-204 хавтаст хэрэгт М.Энхболдоос авсан ганц ч үг, өгүүлбэр, тайлбар, мэдүүлэг, дуудан ирүүлэх хуудасны тасархай ч байдаггүй юм. Тэгэхлээр тухайн мөрдөгч гадны нөлөөнд автсан гэж үзэх боломжтой. Одоо энэ бүхэн хуулийнхаа хүрээнд ном журмаараа шалгагдаад явах байлгүй дээ.

-Том зургаар нь харвал энэ хэрэг яаж шийдвэрлэж, дуусах гээд байна вэ. Миний харж буйгаар хэн ч хариуцлагахүлээхгүй л өнгөрөх юм шиг харагддаг?

-Дахин эхнээс нь шалгаад шүүх шатанд шилжүүлэх хүртэл мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтнууд, мөрдөгч нар, шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтүүд, хэрэгт хяналт тавих прокурорууд бусдын нөлөөнд авталгүйгээр хэр шударга ажиллахаас шууд шалтгаалах байхаа.

-Ярилцсанд баярлалаа.