"Хаягдал маслыг Баянзүрх дүүргийн бохирын шугам руу асгасан үйлдлийг шалгаж байна" гэж мэдэгдлээ

"Хаягдал маслыг Баянзүрх дүүргийн бохирын шугам руу асгасан үйлдлийг шалгаж байна" гэж мэдэгдлээ

Нийслэлийн зарим дүүрэгт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.