М.Мандах: Ажлын ачаалал, стресс нь иргэдэд “нойргүйдэл”-ийг үүсэж байгаа бол, бага насны хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас болж нойргүйдэлд орж байна /ВИДЕО/

М.Мандах: Ажлын ачаалал, стресс нь иргэдэд “нойргүйдэл”-ийг үүсэж байгаа бол, бага насны хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас болж нойргүйдэлд орж байна /ВИДЕО/

Нойргүйдэл гэдэг дэлхийд тулгамдаж буй томоохон өвчлөлийн нэг болоод байгаа ч Монгол Улсад энэ төрлийн өвчлөлийн талаар мэдээлэл бага, нойргүйдлийг өвлөлийн түвшинд авч үзэх нь бага байдаг. Ихэвчлэн сэтгэлзүйд тулгуурласан хавсарсан эмчилгээний хэлбэрээр бидний сайн мэдэх СЭМҮТ-д энэ чиглэлийн үйл ажиллагаа явагддаг.

Тэгвэл Монгол Улсад 10 гаруй жилийн туршлагатай эмч нар зөвхөн нойргүйдлийн чиглэлийн эмчилгээг нэвтрүүлж, тусгай эмнэлэг байгуулжээ. Иймд бид энэ удаа Bettermind нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч сэтгэл засалч эмч М.Мандахыг зорьж, нойргүйдэл гэх өвчлөлийн талаар ярилцлаа.

ВИДЕО: 

-Нойргүйдлийг Монгол Улсад өвчлөл гэж авч үздэггүй гэж хэлэхэд болно байх. Иймд уг өвлөлийн үүслийн талаар яриагаа эхэлье?

-Нойргүйдэл гэдгийг хүмүүс өвчин гэж боддоггүй л дээ. Ер нь би нойр дутуу байдаг. Угаасаа үүндээ зассан. Өглөө эрт сэрдэг. Би угаасаа их орой унтдаг юм аа. Шөнийн 2-3 цаг хүртэл нойр хүрдэггүй. Угаасаа л би ийм гэдэг. Гэтэл энэ нь амьдралын чанар болон аз жаргалын түвшинд шууд нөлөөлөхүйц чухал асуудал байдаг.

-Монголд ямар төрлийн нойрны эмгэг элбэг тохиодог вэ?

-Нойргүйдлийн эмгэг бол Монголд төдийгүй дэлхийн бусад улс оронд тохиолддог зургаан асуудал тутмын нэг гэж үздэг. Хүмүүс эхлээд нойргүйдэл гэж үзүүлэхээр ирдэг. Гэхдээ яг үзлэг хийгээд үзэхээр нойргүйдлийн дийлэнх шалгаан нь стресс буюу сэтгэлийн хямралаар үүссэн байдаг. Мөн мэдрэлийн архаг ядаргаа, сэтгэл гутрал зэрэг архаг шалтгаантай хямралаас болоод нойргүйдсэн хүмүүс ирдэг.

Дараагийн нэг шалтгаан нь сэтгэл гутралаас болоод нойргүйдсэн хүмүүс байдаг. Цөөнх тохиолдолд л цэвэр нойргүйдэл байдаг. Тэр нь ямар нэг шалтгаангүй. Ер нь л тухайн хүн маань нойрондоо тааруу өсвөр наснаасаа нойрондоо тааруу багаасаа нойр хямарсан сэтгэлзүйн талаасаа ямар нэг хямралгүй цэвэр нойрны эмгэгтэй хүмүүс ирдэг. Энэ нойргүйдлийн шинж чанар нь бидний мэдэх зүүдэндээ явах, зүүдэндээ ярих, шүдээ хавирах зэрэг цэвэр нойрны хяралд орж явдаг.

Монголын хамгийн анхны нойргүйдэл эмчлэх эмнэлэг

-Нойргүйдлийг эмчлэхийн тулд  ямар ямар эмчилгээ хийдэг вэ?

Нойргүйдлийг юунаас болж байгааг судалж, үндэснээс нь эмчлэхгүйгээр зөвхөн өнөөдөр, маргаашийг аргацааж нойрны эм уух нь зөвхөн шинж тэмдгийг дардаг. Тэгэхээр хөнгөн нойргүйдлийг эмгүйгээр эмчлэх боломж байдаг. Тэгэхээр нойргүйдлийг сэтгэл заслын эмчилгээ, шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ мөн тархи тэжээх эмчилгээ, аппаратын эмчилгээ зэрэг хэд хэдэн эмчилгээгээр хавсарч эмчилдэг.

-Монголын хувьд ямар насны хүмүүсээс нойргүйдэл илэрч байна. Юунаас болж үүсэж байна?

-Нойргүйдэл бол бага насны хүүхдээс эхлээд өндөр настан хүртэл бүх насны хүмүүсээс илэрдэг. Гэхдээ ихэвчлэн нойргүйдэл илэрдэг нас нь дунджаар эд ажиллаж, хөдөлмөрлөдөг идэр залуу нас буюу 20-60 насныхны хувьд их тохиодог. Ингэхдээ ихэвчлэн хэт их ачаалалтай ажиллах, амралт багатай, стрессийг хуримтлуулдаг, сэтгэл хямарсан үедээ стресс тайлах зөв арга хэрэглэхгүй байгаагаас үүдэж идэр насны хүмүүст нойргүйдэл үүсэж байна.

Харин 20 хүртэлх насны буюу бага насны хүүхдүүдийн хувьд ихэвчлэн нойргүйдэл илэрч байгаа шалтгаан нь мөн адил стрессийн шалтгаантай буюу ар гэрийн стресстэй холбоотой таагүй уур амьсгалын улмаас стресстэй байдаг. Мөн дэлгэцийн хамаарал, утасны их ашиглах компьютер тоглоом дэлгэцийн хамаарал их байдгаас болоод тархинд их ачаалал өгч нойргүйдэл тохиолддог.

Гэхдээ хүүхдүүдэд нойргүйдэл тохиолдох нь томчуудаас харьцангуй бага байдаг. 60-ас дээш буюу ахимаг насны хүмүүст бол нойргүйдэл ихэвчлэн тархины цусан хангамжийн дутагдал буюу органик шалтгаантай байдаг. Энэ нь хууч архаг өвчлөлөөс үүсэх нь элбэг.

Bettermind нойргүйдэхийг эмчлэх эмнэлэг

-Нойргүйдлээ эмчлэхгүй явах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Нойр дутуу яваад байвал эхний ээлжид тухайн хүний стрессийн түвшин өндөр болдог. Юманд эмзэг мэдрэмтгий, цочир болж аливаад амархан гомдож, уурлаж сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал илэрдэг. Улмаар гэр бүлийнхнээс гадна ажлын хамт олонтойгоо таарамжгүй харилцаатай болж эхэлдэг. Ингэснээр хувь хүний нийгэмд эзлэх байр суурь ганхаж гэр бүл салалт, хүүхдийн буруу хүмүүжил зэрэгт нойргүйдэл нөлөөлдөг.

Ингээд стресстэй ч гэсэн нойргүйдэлд арга хэмжээ авахгүй яваад байдаг. Ингээд дараагийн шатанд мэдрэлийн ядаргаа үүсэж, хүний тархи ядардаг. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар монгол хүмүүсийн хувьд аймаг сум, хот хөдөөгөөс үл хамаарч судалгаанд оролцсон хүмүүсийн 30-80 хувь нь мэдрэлийн ядаргаанд орж, тархи ядарсан байдаг гэсэн тоон үзүүлэлт гарсан.

Ядраад байна, сульдаад байна гэдэг нь хүмүүсийн хэлж байдаг үг юм шиг, ядарч байна гэдэг нь ядрах ёстой юм шиг байдаг болсон. Гэтэл ядрахгүйгээр явах боломжтой шүү дээ.

Мэдрэлийн ядаргаанд орохоор өдөрт хийх арван ажлаас долоог нь хийдэг ч юм уу бүтээмж нь муудаад эхэлдэг. Санаснаараа эрч хүчтэй ажиллах боломж маань хумигдаад ирдэг. Ингээд ядарсан ч гэсэн эмчлүүлэхгүй яваад байвал даргаагийн түвшин нь сэтгэл түгшил буюу хэтрүүлж юманд санаа зовох эмгэг илэрдэг. Аливаа асуудлыг болохгүй бүтэхгүй сөрөг талаас нь бодно. Яг л өөрт нь тийм хүнд асуудал тулгараад байгаа юм шиг хүлээж авдаг болдог. Байнгын гунигтай, сэтгэл дундаар мэдрэмжтэй, бүрэн дүүрэн аз жаргалтай биш мэдрэмжийг авдаг.

Ингэж явсаар нойргүйдэлтэй хүмүүс ихэвчлэн сэтгэл нэлээд хямарсны дараа ханддаг. Өөрөөр хэлбэл аль хэдийн нойргүйдэл нь гурваас дээш жил үргэлжилж, сэтгэл санааны талаас хямрал тай болсон байх үедээ эмчид ханддаг.

Ийм болсон байгаа тохиолдолд тухайн хүний ярьдаг зовуурь нь нойргүйдэл “миний амьдралд бүх юм болж байна надад бодитой асуудал юу ч байхгүй тэгсэн хэр нь сэтгэл дундуур байна” гэдэг. Гэтэл тэр асуудал нь хэдэн жилийн өмнөөс үүсэж суурь нь тавигдсан асуудал байдаг. Тиймээс тулгарч байгаа асуудлаа эмчилж, гадагшлуулахгүй бол сэтгэлд хураагдсаар амьдалд нөлөөлөх сөрөг талтай.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ