Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг энэ сарын 12-ны өдөр хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 21 жилийн хугацаанд энхийг сахиулагчдаа ажиллагааны газар оронд хүргэх, эргүүлэн татах ажиллагааг гадаадын нислэгээр гүйцэтгэдэг байсныг зогсоож, Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар тээвэрлэхээр болжээ. Улмаар Талууд цаашид “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурж баталгаажуулжээ.