ШУУРХАЙ: ЕБ-ын 18 дугаар сургуулийн 11 настай дөрвөн сурагч өчигдөр дахин хордож эмнэлэгт хүргэгдсэн ба хүүхдүүд юунаас хордоод байгаа талаар мэдээлэл алга байна

ШУУРХАЙ: ЕБ-ын 18 дугаар сургуулийн 11 настай дөрвөн сурагч өчигдөр дахин хордож эмнэлэгт хүргэгдсэн ба хүүхдүүд юунаас хордоод байгаа талаар мэдээлэл алга байна

Өнгөрөгч есдүгээр сарын 21 /2023.09.21/-ны өдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид үл мэдэх зүйлд хордож, таван сурагч эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байсан. Харин сурагчид яг юунаас болж хордсон болохыг тогтоохоор холбогдох төрийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан ч, тодорхой мэдээлэл хийлгүй сураг тасарсан. 

Тэгвэл өчигдөр /2023.10.12/ Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн 11 настай дөрвөн сурагч хичээлдээ сууж байгаад "толгой нь гэнэт өвдөж, дотор нь муухай оргиж хордлогын шинж тэмдэг илэрсэн" байна. Иймд тэд яаралтай эмнэлгийн байгууллагад хүргэгдэж тусламж, үйлчилгээ авсан байна. Харин 18 дугаар сургуулийн сурагчид юунаас ийнхүү хордоод байгаа талаар холбогдох төрийн байгууллагууд өнөөдрийг хүртэл тодорхой мэдээллийг өгөхгүй байна. Сонирхуулахад, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургууль нь "Монгол бизнес дээд сургууль"-ийн байрыг түрээсэлж, үйл ажиллагаа явуулдаг байгаа юм. 

 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө