"CU дэлгүүрт сүх барьж танхайрсан" гэх дуудлага мэдээлэл ирээгүй ч, бичлэгийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

"CU дэлгүүрт сүх барьж танхайрсан" гэх дуудлага мэдээлэл ирээгүй ч, бичлэгийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Энэ сарын 11 /2023.10.11/-ний шөнө CU дэлгүүрт нэгэн этгээд сүх барин танхайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс CU дэлгүүрт сүх барьж танхайрсан бичлэгийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Тухайн үед ямар нэгэн гэмтэл учруулаагүй учир цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөгүй" гэсэн тайлбарыг өгөв. 

Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: 

  • Дэлгүүрүүд хамгаалагч байнга байлгах, аюулгүй байдлаа хангахын тулд технологийн дэвшил бүхий камер ашиглах
  • Биедээ зэвсгийн чанартай зүйл авч явах нь бусдыг заналхийлэх гэмт хэрэг, зөрчил учир хууль, журмыг биелүүлж, бусдын эрхийг хүндэтгэх
  • Нэг хормын уур хилэн нөхөж баршгүй хохирол учирч болзошгүй гэлээ.