Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн болон Иргэний иргэний хэргийн анхан шатны шүүхийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд тус шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагч нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалантын аманд байрлах "Ичон мөрөөдлийн төгөл" цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
ВИДЕО:
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов “Бид ойн арга хэмжээний хүрээнд хүлээн авалт, баярын концерт хийдэг уламжлалаас татгалзаж байгаа. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүхтэйгээ хамтарч нийгмийн хариуцлагын хүрээнд нийтэд тустай ажлууд хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" аяны хүрээнд мод тарьж байна" гэдгийг тодотгосон юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн болон Иргэний иргэний хэргийн анхан шатны шүүхийнхэн мод тарих газраа Солонгосын “Инчон” компанийн санаачилсан цэцэрлэгт хүрээлэнг сонгосон байна. Учир нь мод тарьсаны дараах арчилгааг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид хариуцдаг бөгөөд тухайн газарт өмнө нь хогийн цэг байсан гэдгээрээ онцлог юм.