О.Оюун-Эрдэнэ: Жил зургаан сарын дотор 2576 иргэн угаарын хийн хордлогод ямар нэг байдлаар өртөж, 15 хүн амиа алдсан

О.Оюун-Эрдэнэ: Жил зургаан сарын дотор 2576 иргэн угаарын хийн хордлогод ямар нэг байдлаар өртөж, 15 хүн амиа алдсан

"Агаар, орчны чанарын өнөөгийн байдал" хэлэлцүүлэг өнөөдөр /2023.10.13/ болж, Монгол Улсын агаарын бохирдлын түвшин 2017 онд гамшгийн хэмжээнд хүрсэн. Иймд эхний ээлжид агаарын бохирдлыг бууруулахыг тулд төсөв мөнгөний асуудлыг шийдэх шаардлагатай зэрэг асуудлаар хэлэлцжээ

Энэ үеэр НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Арав орчим жилийн өмнөх судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 77.8 хувьд нь агаарын замын өвчлөлийн ямар нэг эмгэг шинж тэмдэг илэрсэн. Өвчний шинж тэмдэг гэр буюу ердийн галлагаатай сууцанд амьдардаг хүүхдүүдэд тохилог орон сууцанд амьдардаг хүүхдээс илүү илэрч байсан.

2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 837 өрхийн 2576 иргэн угаарын хийн хордлогод ямар нэг байдлаар өртөж, 15 хүн амиа алдсан.

Үүнээс нүүрс түлж байгаа тохиолдолд өдрийн турш дотоод орчинд нүүрсхүчлийн хий ялгарч, хуримтлал үүсгэдэг нь харагдаж байна” гэжээ.