"Нүүрсний" гэх хэргээр шүүгдэж буй Б.Ганхуяг нарыг шалгасан АТГ-ын мөрдөгч гэр бүлээрээ Австрали улс руу удаан хугацаагаар явсан гэв

"Нүүрсний" гэх хэргээр шүүгдэж буй Б.Ганхуяг нарыг шалгасан АТГ-ын мөрдөгч гэр бүлээрээ Австрали улс руу удаан хугацаагаар явсан гэв

"Нүүрсний" гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр болж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг энэ сарын 30-ны өдөр /2023.10.30/хүртэл хойшлуулсан билээ. 

Шүүх хурлын үеэр шүүгдэгч "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйэтгэх захиралсан асан Б.Ганхуяг "Надтай холбоотой байж болох хүн баригдаж, хоригдож шалгагдаж байгаа. Гэтэл яг шалгагдах ёстой хүмүүс нь шалгагдахгүй байна. "Чингис хаан" банктай холбоотой хэргийг надад хамаатуулж байна.  Гэтэл "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-тай холбоотой зүйлийг сугалаад аваад үлдсэн байна лээ. Үнэхээр шалгах бол МАН-ынхан, нүүрсний хэрэг холбоотой бүх хүнийг шалгах шаардлагатай" гэдгийг мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл нүүрсний гэх хэрэгт холбогдсон Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг шалгасан АТГ-ын нэр бүхий мөрдөгч Австралийн Сидней хот руу гэр бүлээрээ гарч явсан байж болзошгүй талаарх мэдээлэл бидэнд ирлээ. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн мөрдөгч нь тус хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлснийхээ дараахан Австралийн Сидней руу гэр бүлээрээ гарч явсан байна. Энэ нь магадгүй нүүрсний гэх хэрэгт холбогдсон Б.Ганхуяг нарын хэргийг шалгасны "шан" байхыг үгүйсгэхгүй гэх хардлага байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.