"Францад дүрвэгч дээрэмчинтэй ганцаараа үзэлцсэнд нь дүүгээрээ бахархаж, эрүүл мэндээрээ хохироогүйд нь баярлаж байна" гэж Н.Номтойбаяр мэдээлжээ

"Францад дүрвэгч дээрэмчинтэй ганцаараа үзэлцсэнд нь дүүгээрээ бахархаж, эрүүл мэндээрээ хохироогүйд нь баярлаж байна" гэж Н.Номтойбаяр мэдээлжээ

Парис хотын Ландигийн туннелийн ойролцоох А1 автозам дээр өчигдөр /2023.10.13/ Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүний хамтаар Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд явж байхдаа дээрэмдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Одоогоор хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцсон бөгөөд Б.Баттүшигийн эхнэр Н.Цэлмүүний үнэт эдлэл бүхий цүнхийг хулгайлсан талаар Франц Улсын хэвлэлүүд мэдээлсэн. 

Энэ хэрэгтэй холбогдуулан Н.Цэлмүүний ах УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн сошиал хуудаснаа, "Дүүд маань тоихолдсон хэрэг явдлыг элдвээр гуйвуулж, ашиглаад байхгүй шүү. Францад дүрвэгч дээрэмчинтэй харин ч ганцаараа үзэлцсэнд нь дүүгээрээ бахархах, эрүүл мэндээрээ хохироогүйд баярлах л байна. Бусдад сануулга, сургамж болог" гэжээ.