Н.Цэлмүүний ээж Д.Хулан: Охинд минь тохиолдсон явдалд нийтээрээ халаглан харамсах биш, баярлан хүлээн авч буйд гутран харамсаж байна

Н.Цэлмүүний ээж Д.Хулан: Охинд минь тохиолдсон явдалд нийтээрээ халаглан харамсах биш, баярлан хүлээн авч буйд гутран харамсаж байна

Парис хотын Лэнди туннелийн А1 авто зам дээр есдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, гэргий "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүний хамт Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксигаар зорчиж яваад дээрэмдүүлсэн талаар "Europe 1" агентлагт мэдээлэл тавигдсан. 

Хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцоолсон байна. Энэ талаар "МАК" группийн дэд ерөнхийлөгч бөгөөд Н.Цэлмүүний ээж Д.Хулан, "Охинд минь тохиолдсон явдалд нийтээрээ халаглан харамсах биш, баярлан хүлээн авч буйд гутран харамсаж байна. Төрд ноёрхсон хулгайчуудын сөрөг үр дагавар нь нийгмийн сэтгэл зүйг улам гажуудуулж, шударгаар хөдөлмөрлөснийг үнэгүйдүүлж өөрсөдтэйгээ адилхан харагдуулахыг хичээж байна. Ганц хадаас хувьчлалгүй, ганц тендер хусалгүй, зээл авч лицензээ үйлдвэр болгож, эх орон, ирээдүй хойчийн төлөө л шударгаар хөдөлмөрлөсөн бид яахав вэ, учирсан саад бэрхшээлийг амжилт болгон хувиргана. Харин боломжийг тань хулгайлаад байгаа жинхэнэ хулгайчдаа сонгоод улам дордоод яваа тань таны сэтгэлийн бохирдолтой бас холбоотой шүү" гэжээ.