Дуучин Ану хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах зорилгоор 10 мянган дуут дохиолол тараажээ

Дуучин Ану хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах зорилгоор 10 мянган дуут дохиолол тараажээ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах 10 мянган дуут дохиоллыг "carters" брэндтэй хамтран тарааж байна.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа, "Өчигдөр СХД-ийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль дээр очиж хамгаалалтын дуут дохиоллоо дүү нартаа хэрхэн хэрэглэх зааварчилгаа өгч, хүлээлгэн өгсөн. "Carters Mongoliа" -тэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд явуулж байгаа энэхүү хамгаалалтын дуут дохиолол тараах үйл хэрэг маань эхэндээ мянган хүүхдэд тараах байсан бол эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарын хүсэлтээр мөн Carters брэндийн сайхан сэтгэлтэй хамт олны хичээл, зүтгэлээр 10 мянган ширхэг болж нэмэгдсэн" гэжээ.