ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "гэмт хэрэг ярьсан иргэн бүрийг ялтан болгох" хуулийн төслийг боловсруулжээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "гэмт хэрэг ярьсан иргэн бүрийг ялтан болгох" хуулийн төслийг боловсруулжээ

Сүүлийн үед гарсан хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас төрийн эрх барьж МАН Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулах ялын бодлогоо чангатгана гэж мэдэгдсэн. 

Гэтэл "гуя дагуулж хүзүү" гэгчээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол "ялтан" болгоно, гэмт хэргийн мэдээллийг нийтэлсэн хэн ч бай эрүүгийн хуулиар шийтгүүлнэ гэсэн хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Харин энэ тухайгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа, "гэмт хэргийн мэдээллийг нийтлэх нь сэтгүүлч болоод жирийн иргэнд хамаарахгүй. Энэ хуулийн зохицуулалт нь зөвхөн мөрдөн байцаалтын явцтай танилцдаг шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч нарт хамаатай" хэмээн тайлбарласан. 

Тэгвэл гэмт хэргийн талаар ярьсан бүхнийг яллах зохицуулалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төсөлдөө оруулсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна. 

Тодруулбал, Б.Энхбаяр сайдын боловсруулсан хуулийн төслийн 21.9.1-д "Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол ...  ял шийтгэнэ" гэж оруулжээ. Товчхондоо, энэ нь хэрэг, явдлын талаар нийтэлсэн жирийн иргэн, сэтгүүлчдийн аль нь ч "ялтан" болно гэсэн үг. 

Эрүүгийн хуульд оруулах хуулийн төсөл. Эх сурвалж: twitter.com/Temuujin_Kh