ФОТО: Монголын Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Франц Улсад дэлгэгджээ

ФОТО: Монголын Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Франц Улсад дэлгэгджээ

Монгол, Францын төрийн тэргүүнүүдийн албан ёсны айлчлалын хүрээнд Францын Нант хотын түүхийн музейд "Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн өчигдөр /2023.10.15/ нээлтээ хийсэн.

Тус түүхийн музейн гадна талбайд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдсэн бөгөөд энэ сарын 22-ыг дуустал үргэлжлэх аж. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 30 орчим аж ахуй нэгж оролцож байгаа бөгөөд ноолууран хувцас хэрэглэл, арьсан эдлэл, эсгий бүтээгдэхүүн, монгол уран зураг, уран хатгамал зэрэг 8,000 гаруй бүтээгдэхүүний танилцуулагдан худалдаалагдах юм.

"Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, бизнесээ өргөжүүлэх, цаашлаад Үндэсний хэв шинжийг агуулсан өв уламжлал, өвөрмөц хэрэглээ, аж ахуй, үндэсний ондоошлыг дэлхий дахинаа сурталчлан таниулж байгаагаараа онцлог" хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.