БИДНИЙ ТУХАЙ: Франц Улстай ураны гэрээ байгуулснаар Монголд маш олон боломж нээгдэнэ

БИДНИЙ ТУХАЙ: Франц Улстай ураны гэрээ байгуулснаар Монголд маш олон боломж нээгдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар энэ сарын 10-14-ны хооронд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. 

Айлчлалын хүрээнд Монгол хоёр улсад уран олборлох 1.6 тэрбум еврогийн (1.7 тэрбум долларын) гэрээнд Францын цөмийн эрчим хүч нийлүүлэгч тэргүүлэгч компани болох "Орано" групптэй гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээний дагуу Орано групп Монголын баруун өмнөд хэсэгт байрлах Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулах бөгөөд ирэх онд шав тавьж, 2028 онд олборлолт явуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн хоёр улс сансрын зургаар литийн хайгуул хийх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд 400 мянган еврогийн литийн хайгуулын гэрээг байгуулсан.

Энэ үеэр Орано группын захирал Клод Имаувен хэлэхдээ, "Франц болон Монголын ерөнхийлөгч нарын улс төрийн хүчтэй дэмжлэг бидний хувьд маш том хүч боллоо. Хөрөнгө оруулалтыг ихэвчлэн Францын хөрөнгө, Монголын оролцоотойгоор хийнэ" гэжээ.

Монгол Улс "Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Хятад, Оростой харилцах харилцаанаас гадна бусад улсуудтай дипломат харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаа бол Франц улс газрын ховор элемент, материалын эх үүсвэрээ төрөлжүүлэхийг эрмэлзэж буй.

Францын засгийн газар энэхүү  төслийг ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлж чадна гэж үзэж байгаа аж.

Мөн Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо, Монгол Улсын Үндэсний геологийн алба хооронд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 2018 онд байгуулсан гэрээний сунгалаа. Ийнхүү гэрээг сунгаснаар Францын тал Монголын уул уурхайн нөөц, тухайлбал литийн нөөцийг ашиглах, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд хамтран ажиллах боломжийг олгож байгаа аж.

Эх сурвалж: Nikkei Asia




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө